Бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай бүх насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, тодорхой хэмжээний мэдлэг олгох зорилготой
Гэр бүлээ бүтэн байлгах гэж нөхрөө олж авч ирэхээр торгоны замаар хөндлөн гулд явсан зочинтой энэ удаагийн Хүлээлгийн өрөөний дугаараар даваа гараг эхэлж байна. Хэт эмзэг, мэдрэмтгий хүмүүс энэ удагийн дугаарыг маань алгассан зөв болов уу гэж бодож байна. Тухлан сууж сонсоорой!
Хүлээлгийн Өрөөтэй шинэ долоо хоногийн мэнд! Өнөөдөр бид хөхний хорт хавдартайгаа тэмцэж, ялан гарч чадсан Хулангаа урьж ярилцлаа. Хөхөө авхуулсны дараа түүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн тухай яриа зөвхөн бүсгүйчүүдэд гэлтгүй, таны эр нөхөрт ч сонин байж магадгүй юм. Мөн хөхний хавдар эр хүмүүст ч тохиолдож болдог өвчин гэдгийг сонсоод энэ өвчний тухай ямар ч мэдээлэлгүй явж байснаа ойлгож авлаа. Enjoy!
Situationship гэх ойлголт сүүлийн үед эрчимтэй газар авч, энэ нь чухам явалдалт, классик үерхэл хоёроос юугаараа ялгаатай болоод ингэж тусдаа нэршил авах болсон тухай бас сонин. Орчин үеийн амьдралын хэв маягаас үүдэлтэй хүн хоорондын харилцааны цоо шинэ төрөл болон дэлгэрч байгаа Situationship-ийн тухай өнөөдрийн Хүлээлгийн Өрөөнд ярилцлаа. Enjoy!
Гэр бүлийн хос хоёр гуравдагч этгээдийг урьж авчран хамтдаа бэлгийн харьцаанд ордог, бидний ихэнхийнх нь хуьвьд энгийн бус харилцааны тухай өнөөдөр Хүлээлгийн Өрөөнд ярилцах гэж байна. Оролцогч хосын маань яриаг дөнгөж эхлүүлээд өнгөц дүгнэлт хийлгүйгээр, сонсож дуусаад санал бодлоо илэрхийлээсэй гэж хүсэх байна. Enjoy!
Уламжлал ёсоор даваа гараг болж бид "Хүлээлгийн Өрөө +30°C" Подкастынхаа хамгийн анхны дугаараар сонсогч та нартайгаа уулзахад бэлэн боллоо! Таван жилийн өмнө бидний сексийг хардаг байсан өнцөг өнөөдөр 30 гарсан хүмүүсийн хувьд яаж өөрчлөгдсөн харьцуулалтыг хийхэд маш сонирхолтой, бас бодууштай байлаа. Дуртай өрөөндөө тавтай морилно уу! Enjoy!
Your feedback is valuable to us. Should you encounter any bugs, glitches, lack of functionality or other problems, please email us on [email protected] or join Moon.FM Telegram Group where you can talk directly to the dev team who are happy to answer any queries.