UNLOCK Podcast

UNLOCK Podcast

UNLOCK Podcast : мэдлэг мэдээлэлийг анлок хийж ху…

  • 1 hour 10 minutes
    #172 Feel the Fear...and Do It Anyway
    2024 оны сүүлийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань "Feel the Fear ... and Do It Anyway" буюу "Айдасаа мэдэр... тэгсэн ч хий" номыг хүргэж байна. Та одоо юунаас айж байна вэ, тэр айдас тань танийг шийдвэр гаргаж, дараагийн алхамаа хийхэд тань саад болоод байгаа юм биш биз? Бараг 40-ѳѳд жилийн ѳмнѳ хэвлэгдэн гарсан энэхүү классик ном олон сая хүмүүст айдасаа мэдэрсэн ч дараагийн чухал алхамаа амьдралдаа хийхэд нь тус болсоор ирсэн. Ямар ч айдас, шалгууртай учирсан бай түүнийг хэрхэн давж болохыг энэ номноос олж сонсох болно.
    22 December 2024, 12:00 am
  • 1 hour 34 minutes
    #171 The Element
    #171 The Element by Ken Robinson Энэ удаагийн дугаартаа Тэгшээ, Дээгий 2 маань Кэн Робинсоны бичсэн "Элемент" номыг хүргэж байна. Элемент гэдэг нь байгалиас заяасан авьяас нь хувь хүний ѳѳрийн хүсэл сонирхолтой нийлэх тэр цэг юм. Олон хүмүүс ѳѳрийнхѳѳ элементийг олоогүй, эсвэл яаж олохоо мэдэхгүй байдаг. Харин энэхүү номноос хэрхэн ѳѳрийнхѳѳ элемент олж, амьдралдаа ѳѳрчлѳлтийг авчирч болохыг олон сонирхолтой жишээгээр олж мэдэх болно.
    17 November 2024, 2:29 am
  • 1 hour 25 minutes
    #170 Ultra-Processed People
    #170 Ultra-Processed People by Chris Van Tulleken Энэ удаагийн дугаартаа олон улсын шилдэг номын жагсаалтанд орж байсан "Ultra-Processed People" номыг хүргэж байна. Технологи хѳгжихийн хэрээр бидний идэж буй хоол хүнсэнд ч мѳн маш том ѳѳрчлѳлт орж, бид хоол хүнсний шинэ эрин үед амьдарч байна. Хэт боловсруулсан хоол хүнс гэж юу болох, тэр нь бидний эрүүл мэндэд хэрхэн нѳлѳѳлж байгааг, бид ѳѳрсдѳѳ ямар арга хэмжээ авах боломжтойг хийх боломжтойг энэхүү маш сонирхолтой номноос олж мэдэх болно.
    12 October 2024, 7:00 pm
  • 2 hours 14 minutes
    #169 Creative Schools
    Шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан ТомЁ сургууль цэцэрлэгийн захирал Дээгий маань боловсролын салбарын шилдэг бүтээлүүдийн нэг Кэн Робинсоны бичсэн "Бүтээлч сургуулиуд" номыг онцгой зочинтой хамт хүргэж байна. Зочин хөтлөгч Э.Сүндарь нь Стэнфордын Их Сургуульд “Суралцахуйн дизайн технологи” магистрын хөтөлбөрийг төгссөн бөгөөд боловсрол, хүүхэд хөгжилтэй холбоотой "Цонхтой цаг" цуврал подкастыг хөтлөн явуулдаг. Эцэг эх, сурган хүмүүжүүлэгч багш нар, сургуулийн захирлууд энэхүү номноос орчин үеийн хүүхдэд тохирсон бүтээлч сургуулиуд ямар байдаг сонирхолтой жишээнүүдтэй танилцахаас гадна, тийм сургуулиудыг бий болгохын тулд ямар шинэчлэл өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй талаар цэгцтэй мэдлэг ойлголт, урам зоригийг авах болно.
    14 September 2024, 8:49 am
  • 1 hour 9 minutes
    #168 Outlive, Part 2
    Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань өмнөх дугаараараа танилцуулсан "Outlive" номын сүүлийн хагасыг хүргэж байна. Энэ хэсэгт эрүүл урт удаан наслахын тулд та дасгал хөдөлгөөн, хоол хүнс, нойр, сэтгэлзүйдээ хэрхэн анхаарах талаар мэдэх болно.
    31 August 2024, 4:43 am
  • 1 hour 34 minutes
    #167 Outlive, Part 1
    #167 Outlive by Peter Attia, MD, Part 1 Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр маань 2023 онд хэвлэгдэн гарсан даруйдаа шилдэг номуудын нэг болсон "Outlive" номыг таньд хүргэж байна. Эрүүл, урт амьдрахыг судалдаг доктор Peter Attia-н бичсэн энэхүү ном нь зѳвхѳн урт амьдрах биш, эрүүл чанартай, хѳгширсѳн ч гэсэн ѳѳрийнхѳѳ дуртай зүйлийг хүний гар харалгүй хийх чадвартай урт наслахын тухай анагаах ухаан, судалгаа баримтан дээр үндэслэн тайлбарлаж, шууд хэрэгжүүлж болох зѳвлѳгѳѳг ѳгѳх болно. 500 орчим хуудастай энэхүү номыг 2 хэсэгт хуваан хүргэж байна. Эхний хэсэгийг нь хүлээн авна уу.
    7 August 2024, 6:19 am
  • 1 hour 34 minutes
    #166 We were dreamers
    Энэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий хоёр 2022 оны шилдэг намтар номнуудын нэг, Хойд Америк дахь Ази цагаачдын амьдрал болон хүүхдээ өсгөхдөө хийсэн алдааг дүрслэн харуулсан сонирхолтой номыг танилцуулж байна. Уг номны зохиогч Симү Лиү нь 2021 онд Shang-Chi кинонд тоглож анхны Marvel Studio-н Ази баатар болсноороо алдаршсан бөгөөд 2022 онд Time сэтгүүлийн Дэлхийн 100 нөлөө бүхий хүнээр шалгарч байв.
    2 July 2024, 1:44 pm
  • 1 hour 16 minutes
    #165 Decisive
    #165 Decisive by Chip Heath and Dan Heath Энэ удаагийн дугаартаа "Decisive" буюу "Шийдэмгий байх нь" номыг хүргэж байна. Бидний ѳмнѳх дугаарт орж байсан "Made to stick" номын зохиолч Chip Heath, Dan Heath-н бичсэн энэхүү номноос ѳдѳр тутмын амьдрал, ажилдаа хэрхэн шийдвэр гаргах чадвар, арга барилаа сайжруулах, гаргасан шийдвэрээ хэрхэн дүгнэж, сайжруулах боломжтойг мэдэж авах болно.
    31 May 2024, 3:46 am
  • 1 hour 17 minutes
    #164 Supercommunicators
    Ээлжит дугаараараа бид "Дадал зуршлын хүч" номоороо сонсогчдын маань танил болсон Charles Duhigg зохиогчийн 2024 оны шинэхэн бүтээлийг танилцуулж байна. Өдөр тутам бидний амьдралд чухал нөлөө үзүүлдэг бусад хүмүүстэйх харилцан яриа, харилцаа холбоог хэрхэн үр дүнтэй болгох вэ, хэрхэн сүпер харилцагч болох талаар олон хэрэгтэй зөвлөмжүүдийг олж сонсоорой.
    21 April 2024, 7:05 am
  • 1 hour 20 minutes
    #163 How to raise an adult
    #163 How to raise an adult by Julie Lythcott-Haims Энэ удаагийн дугаараа бид хүүхдээ утга учиртай амьдралд хэрхэн бэлдэж, тэднийг бие даасан, аз жаргалтай том хүн болгож төлөвшүүлэх талаар сонирхолтой номыг танилцуулж байна. Багаас нь хүүхдийнхээ урдуур хэт орж бүх зүйлийг нь бэлдэх нь эцэг эхчүүдийн бодсоноос ч олон сөрөг үр дагавруудтай юм.
    17 March 2024, 11:25 am
  • 1 hour 32 minutes
    #162 Clearing the air
    Шинэ оны эхний дугаараараа бид утааны талаарх бэстсэллэр номнуудын нэгийг танилцуулж байна. Энэ бүтээл нь олон улсын томоохон хотуудын түүхэн хорт утаануудын жишээ, түүнийг хэрхэн шийдвэрлэж ирсэн талаар цогц судалгаатай бичигдсэнээрээ онцлог юм.
    31 January 2024, 3:40 pm
  • More Episodes? Get the App
© MoonFM 2024. All rights reserved.