Бууз чимхэе

buuzchimheye

Хэрхэн амжилтанд хүрэх үү? Яаж хурдан мѳнгѳ олох уу? гэсэн контентоор Интернет, Сошиал ертѳнц дүүрсэн энэ үед Осака, Берлин-д амьдарч байгаа 2 найз хоорондоо холбогдож амьдралынхаа хэцүү, бүтэлгүй, шившигтэй бас мэр сэр амжилттай явдалуудаа нэг нэгэндээ ярьж байгаа филтергүй амьдралтай ПОДКАСТ.

  • 45 minutes 28 seconds
    Аливаа зүйлийг тавьж явуулах тухай…

    Бууз чимхэе подкаст маань ийнхүү сүүлийн буузаа чимхэж та нартаа хүргэж байна. Энэ тѳсгѳлийн буузаар Мишка Нямка хоёр яагаад подкастаа тѳгсгѳхѳѳр болсон, бас ер нь аливаа нэгэн зүйлийг тавьж явуулах ямар их хэцүү байдаг бас тэрнийхээ хэрээр их чухал байдаг тухай ярьлаа. Дахин шинэ бууз чимхэгдэхгүй ч БУУЗ ЧИМХЭЕ та нартайгаа хамт байсаар байх болно шүү! 

    4 April 2021, 7:48 pm
  • 46 minutes 32 seconds
    Сэтгэл хангалуун амьдрахын нууцыг мэдэх хүн байна уу?

    Бүх зүйл нэг л биш санагдаж, ѳѳрт байгаа зүйл хангалтгүй, ѳѳрийн хийж байгаа зүйл хангалтгүй, ямар ч амжилтгүй яваа мэт санагддаг уу? Бусад хүмүүсийг хархаар нэг л сайхан амьдраад байгаа юм шиг. Ажил ч бай, гэр бүл, хосын харилцаа ч бай бас ѳнгѳ үзэмж, царай зүсээрээ хүртэл нэг л сайхан байгаад байдаг. Ѳѳрѳѳс чинь нэг л амархан амьдраад байгаа юм шиг. Ийм мэдрэмжтэй яваа бол сэтгэл хангалуун бус амьдрагсадын клубад тавтай морил. Энэ буузаараа яаж энэ хѳгийн байдлаас гардаг юм бэ гэсэн асуулт дэвшүүлж ярилцлаа. Буузын тѳгсгѳл хэсгээр маш чухал мэдээ дуулгана шүү. Дуустал нь сонсоорой! 

    22 March 2021, 9:19 pm
  • 1 hour 38 seconds
    Харилцааны соёлтой байх тухай …

    Буузааа харилцааны соёлын тухай чимхэлээ. Япончууд, германчуудын харилцааны онцлогоос авахуулаад монголчууд бас хоорондоо бууруу ярьж зѳв ойлголцдог гээд л сайхан сайхан юм базаж сайхан бурж ѳглѳѳ. Та нар ер нь хэр их соёлтой вэ, харилцаа тал дээрээ?

    6 March 2021, 10:39 pm
  • 57 minutes 23 seconds
    Ѳѳртѳѳ итгэлгүй, эргэлздэг, ѳѳрийгѳѳ голдог СИНДРОМ

    Шинэ бууз гарлаа! Энэ удаад ѳѳртѳѳ итгэдэггүй, эргэлздэг бас ѳѳрийгѳѳ голдог талаар ярилцаж imposter syndrom зэрэг олон янзын юмны тухай ярьлаа. Та нар ѳѳртѳѳ итгэх итгэлээ яаж олж авдаг вэ?


    21 February 2021, 12:20 pm
  • 22 minutes 31 seconds
    !!NEW!! Pop Up БУУЗ

    !!Шинэ булан!!

    NO DESCRIPTION, JUST LISTEN and CHILLL 

    15 February 2021, 9:45 am
  • 53 minutes 14 seconds
    Бууз 3.1.: Амиа/Хувиа хичээх гэж...?

    Бууз чимхэе маань 3 дахь Season-дээ орж байнаа. Шинэ Season-ын шинэхэн дугаар маань амиа/хувиа хичээх гэсэн ширүүн сэдвээр жигнэгдэж эхэлж байна шүү! Анхаарлаа хандуулахтун!

    Амиа хичээх, хувиа хичээх хоёр юугаараа ялгаатай байдаг бас хүн ямар үед ѳѳрийгѳѳ бодох нь зѳв, эсвэл буруу байдаг талаар буу халж суусан. Тэрний хажуугаар Мишка, Нямка хоёр мэдээж ѳѳрсдийн амиа, хувиа хичээж байсан түүхүүдээсээ ярьж, буруу эсвэл зѳв байсан талаар шүүж тунгаан бодов.

    Буузны маань сүүлийн 20 минутанд Season 3-ын маань шинэлэг зууш та бүхнийг хүлээж байгаа шүү. Дуустал нь сонсоорой! Тэвчээргүй нэг нь шууд минут 40-ѳѳс гүйлгээд сонсож ч болно. Яадаг юм, яавал гэж, тэ?!

    6 February 2021, 11:58 pm
  • 42 minutes 51 seconds
    БУУЗ 2.19: Зогсонги байдал (НААШААЧГҮЙ, ЦААШААЧГҮЙ)
    Шинэ оны мэнд! Энэ удаагийн буузаар урагшаа ч биш, хойшоо ч биш зогсонги байдалд байгаа тухайгаа чимхлээ. Яагаад зогсчихвоо? , зогсонги байдал гэж юу вэ? гэдгийг интровертуудын хоорондоо ярилцлаа. Дараагийн season хүртэл түр баяртай!
    24 January 2021, 4:36 pm
  • 1 hour 2 minutes
    БУУЗ 2.18 - Lost in Translation - Харилцааны үл ойлголцол

    Заримдаа үг үгүүлбэрээрээ ойлголцдог ч яг юу гээд байгаа юм бол гэж бодогдох үе байдаг уу?

    Үнэндээ л бид хоёр удаан гадаадад амьдарч байгаа ч энэ удаагийн буузаараа өөрсдөд тохиолддог өдөр тутмын болоод ажил, амьдрал дээр ч үнэхээр ойлголцдоггүй явдлуудаасаа хуваалцлаа. Та нарт ч гэсэн ийм явдлууд тохиолддог уу?

    27 December 2020, 2:54 pm
  • 1 hour 19 minutes
    Залхуу Бууз булан (NEW!!) Гэр бүлийн харилцаа

    Бууз чимхэе подкастд маань сүүлийн үед олон захидал, асуулт, хүсэлтүүд ирж байгаатай холбогдуулаад шинэ ЗАЛХУУ БУУЗ булангаа нээлээ. Мөн энэ буландаа бид хоёртой ярилцах хүсэлтэй байгаа буузчидтайгаа ярилцаж, мөн ирсэн асуултууд болоод захидлуудынхаа тухай ярилцаж байхаар боллоо.

    Манай хамгийн анхны Залхуу бууз булангийн буузчингаар Б.Итгэл маань оролцож өөрийн амьдралтай холбоотой хэд хэдэн асуултууд болоод гэр бүлийн харилцааны тухай бид хоёртой хуваалцаж ярилцлаа. Нилээн сонирхолтой асуултуудын тухай ярилцсан шүүүү

    22 November 2020, 4:52 pm
  • 43 minutes 52 seconds
    БУУЗ 2.17: Цалин хэдийг авдаг вэ?

    Энэ буузаар ажлын байранд шинээр ороод, цалингийн талаар өөртөө сэтгэл хангалуунаар тохиролцож чаддаг уу?, Яагаад цалингийн талаар бид нээлттэй ярилцаж чаддаггүй юм бол? гэх асуултуудын тухай ярилцлаа. Хэрвээ бид цалингийн талаар нээлттэй ярилцаж чаддаг байсан бол шинээр ажилд орж байгаа залуучууд бидэнд ямар давуу тал болж чадах байсан бэ?

    25 October 2020, 3:51 am
  • 1 hour 2 minutes
    БУУЗ 2.16: Өрсөлдөөн

    Өрсөлдөөн гэж юу вэ гэх асуултаар энэ бууз маань эхэлж байна. Нямка, Мишка хоёр бид өрсөлдөөнтэй амьдрах нь зөв үү гэсэн асуултаар нилээд толгойгоо гашилгав. Өдөр тутмын өрсөлдөөнийг өөрсдийнхөө 5 хуруунд багтахгүй шахуу туршлагуудаараа тайлбарлаж, ярилцхыг хичээлээ.

    Мөн удаан хүлээлгэсэн шагналынхаа эздийг шалгаруулсан байгаа шүү.

    11 October 2020, 2:43 am
  • More Episodes? Get the App
© MoonFM 2024. All rights reserved.