Найзууд подкаст

Найзууд

Сайхан бүхнийг хуваалцъя

  • 1 hour 3 seconds
    Тархи зүрх 2 зэрэг хүлээн зөвшөөрсөн үед хийсэн бүхэн хамгийн зөв байдаг /Миний ертөнц +14/
    "Гайхамшиг гэж байдаг бол түүнийг л хэлэх" байх гэж хэн нэгний ярихыг сонсож байсан уу. Хамтдаа хамгийн гэгээлэг ертөнцөөр аялцгаая.
    31 January 2021, 7:44 am
  • 1 hour 33 minutes
    Аялал эх орон минь ямар үнэ цэнтэй гэдгийг илүү ихээр мэдэрч ойлгох боломжийг олгодог

    Найзууд подкастын Аяллын хорхойтон булангийн шинэ дугаарт Улаанбаатар Интернэшнл сургуулийн ахлах тогооч, үүргэвчтэй аялагч Н.Отгонбаатар оролцож 2010 оноос эхлэн үүргэвчтэй аялал хийсэн туршлага, сургамж, адал явдал, аялж явахдаа өөрийн сонирхол хоббидоо илүү их цаг завыг зарцуулж аялах нь аяллыг илүү сонирхолтой болгодог тухай мөн 30 гаруй улсын 100 гаруй хотуудаар аялж явахдаа тус улсуудад хэрэгжүүлсэн шинэлэг санааг Монголын аялал жуулчлалын салбарт ингэж хэрэгжүүлвэл аялал жуулчлалын салбар маань илүү хөгжих боломжтой гэсэн санаа оноогоо маш дэлгэрэнгүй, илэн далангүй хуваалцсан гэх мэт олон олон сонирхолтой сэдвээр ярилцаж мөн энэ удаагийн дугаараа LEAD.STYLE вэбсайтын сэтгүүлч, соло аялагч Ц.Мөнхжинтэй хамтран хөтөлсөн нь мэргэжлийн сэтгүүлч хүний асуусан асуулттай маш сонирхолтой дугаар болгосныг дуулгахдаа таатай байна. 

    22 September 2020, 3:25 am
  • 43 minutes 11 seconds
    Аялал өөрт байгаа зүйлсээ үнэлж талархах боломжийг олгож хэт их зүйлст шунах хүслийг үгүй болгодог

    Найзууд подкастын Аяллын хорхойтон булангийн энэ намрын анхны цоо шинэ дугаарт өөрийгөө маш багаас нь олон төрлийн зүйлст сорьж өөрийгөө таньж өөрийн хувийн бизнесийг бий болгож Cose cosmetics компаниа үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж буй С.Амуулай оролцож өөрийгөө үргэлж хийж үзээгүй шинэлэг зүйлсээр сорьж гүйх, цанаар гулгах, экстрим төрлийн аяллуудыг хийх, ууланд алхах, зураг зурах гэх мэт маш олон сонин содон сонирхлоороо дамжуулж амьдралын аз жаргалыг мэдэрдэг тухайгаа хуваалцсан ба сонсоод л эрч хүч мэдэрч ямар нэг хийх гээд л хойшлуулаад байгаа зүйлсээ эхлүүлэх эрч хүчийг өгсөн дугаар болсон гэдгийг дуулгахдаа таатай байна. 

    Та бүхэн зочны маань инстаграм, фб хаягууд болох amu sumiya хаягийг дагаж эрч хүчтэй амьдралын хэв маяг, адал явдлаас нь урам зориг аваарай :)

    2 September 2020, 2:14 am
  • 46 minutes 55 seconds
    123 хоногийн турш тасралтгүй өглөө бүр эрт ууланд алхаж 18,5 кг жин хаяснаар эрүүлжиж, өөртөө итгэлтэй байдал нэмэгдэж амьдралын зөв хэвшилтэй болсноор олон хүмүүсийг өөрчлөгдөх сэдлийг төрүүлсэн

    Найзууд подкастын Аяллын хорхойтон булангийн зочноор Эрүүл, эерэг Монгол гэр бүлийн группын үүсгэн байгуулагч, админ гэр бүл М.Баттулга, эхнэр Г.Ганболор нар группын гишүүдтэйгээ хамт Дээлтэй Монгол хэмээх ууланд алхалтын бүтэн өдрийн хөтөлбөрийг зохион байгуулж байх явцдаа буюу Цэцээ гүний оргил руу алхаж байхдаа хөлсөө урсган амьсгаадаж алхангаа ууланд алхах үед авдаг маш сайхан мэдрэмж, сэтгэл хөдлөлөөрөө тухайн үед сэтгэлд нь буусан үгсээрээ урсаж буй гол горхины чимээтэй хамт дүн өвлийн хүйтнээс эхэлж 123 хоногийн турш өглөө бүр өөрийгөө ялж эртлэн босч шуургатай, цастай, бороотой, дулаанхан, бие нь өвдөж хөндүүрлэж алхмааргүй үеүддээ ч өөртөө үнэнч, тууштай алхаж илүүдэл жингээ хаяснаар эрүүлжиж өөртөө итгэх итгэл, эерэг өөрчлөлтий бий болгосноор гэр бүлийнхэндээ цаашлаад нийгэмдээ бодит, зөв үлгэр дуурайллыг үзүүлж чин сэтгэлээсээ өөртөө үнэнч хандаж өөрчлөгдөхийг хүссэн олон хүмүүсийн хүсэлтийн дагуу группээ үүсгэн байгуулж өглөө бүр эртлэн хамтдаа бие биенээсээ суралцаж цэвэр агаарт байгалийн сайхныг бишрэн ууланд алхаж өглөөний цагаа хамгийн үр дүнтэй өнгөрүүлснээр олон өөрчлөлтийг түүчээлэхийн зэрэгцээ байгаль эх дэлхийгээ үнэ төлбөргүй эрүүлжих боломжийг олгосных нь төлөө талархаж Богд уулын хогийг түүж хийх уут авч явж уулын хогийг цэвэрлэж бусдыгаа уриалах, гэр бүлээрээ амьдралын зөв хэв маягаар амьдарч эхэлснээр гарсан өөрчлөлтүүд, тэдний өнгөрсөн амьдралын саад бэрхшээлүүд хамтдаа илүү хүчтэй байж өөрчлөлтийг хийх сэдлийг өгсөн гэх мэт тоочоод баршгүй олон сайхан түүх, сургамжийг хуваалцаж олон залуу гэр бүлүүд болон сонсогчидод маань урам зориг өгч чадах дугаарыг маань хүлээн авч сонсоно уу. 

    27 July 2020, 4:33 am
  • 45 minutes 18 seconds
    Аялах тусам аливаа зүйлийг том зургаар нь харахад суралцдаг /Аяллын хорхойтон #8/

    Найзууд подкастын Аяллын хорхойтон булангийн энэ удаагийн дугаарт Бээжингийн багшийн их сургуулийн магистрант, Виртуал эксперт Д.Алтантяа оролцож өөрийн аяллын түүх, онцлог, аялж явахдаа тухайн улсын юуг илүү онцолж үзэж аялдаг тухайгаа мөн аяллаар дамжуулж юуг сурч буй гэх мэт онцгой содон түүхээ хуваалцсаныг хүлээн авч сонсоно уу. 


    Friends team

    25 July 2020, 10:52 am
  • 27 minutes 16 seconds
    Малчин ахуйгаас урласан монгол тоглоом /Миний ертөнц +13/
    "Монгол тэмээ" хүүхдийн тоглоом. Үндэсний өв соёл, монгол ахуйг илэрхийлсэн хүүхдийн эрүүл мэнд болон байгальд ээлтэй жинхэнэ эко тоглоомыг жирийн малчны хотноос хөдөлмөрч, уран авьяастай нэгэн бүсгүй бүх сэтгэл зүрхээ шингээн урлаж монгол орон даяар болоод дэлхийн хүүхэд бүхэнд зориулан бүтээж байна.
    1 July 2020, 7:35 am
  • 45 minutes 38 seconds
    Зөв эхлэл гэдэг амжилтын тал /Миний ертөнц +12/

    Хүүхэд насны мартагдашгүй дурсамж, номтой нөхөрлөсөн түүх, багын хүсэл мөрөөдөл хэрхэн биеллээ олж буй, зөв зам харгуй гэдэг хүнд олон сайхан боломжийг нээдэг, сайхан учрал тохиол бүхэн утга учиртай байдаг, сэтгэлдээ тээж явдаг бодол хүслээ бодит биелэл болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэх энэ бүхэн амьдралыг илүү өнгөлөг,  үнэ цэнтэй, утга учиртай болгодог.

    1 June 2020, 1:19 am
  • 36 minutes 19 seconds
    Зөв эхлэл гэдэг амжилтын тал /Миний ертөнц +11/
    Зөв алхам, зөв сонголт, зөв нөлөөлөл гэдэг хүний амьдралд хэчнээн чухал болох, хөдөлмөрч тууштай зан чанараараа үргэлж урагш тэмүүлж, хийж буй ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж, бусдын итгэлийг дааж, өөрөөсөө сайхныг түгээж байдаг нэгэн гэгээлэг бүсгүйн сонирхолтой яриаг хуваалцаж байна.
    19 May 2020, 12:41 pm
  • 40 minutes 12 seconds
    Зөв эхлэл гэдэг амжилтын тал / Миний ертөнц +10/
    Зөв алхам, зөв сонголт хийснээр хүн өөртөө ямар олон боломжийг нээж болох, хичээж буй хүнд урагш түлхэх дэмжих багш хамт олны дэмжлэг, урам зорилгодоо үргэлж тууштай байхад нөлөөлөх хүрээлэл хэчнээн чухал болох талаар сонирхолтой яриаг хуваалцаж байна. Магадгүй та эсвэл таны ойрын хэн нэгэн мэргэжил сонголт хийх гэж байгаа бол тус болно гэдэгт итгэлтэй байна.
    11 May 2020, 5:49 am
  • 41 minutes 33 seconds
    Ганцаардахгүйгээр ганцаараа аялах боломжтой юу?

    Найзууд подкастын "Аяллын хорхойтон" булангийн маань энэ удаагийн дугаарын зочноор Lead.style вэтсайтын сэтгүүлч, Эерэг БолГоё Фэйсбүүк бүлгэмийн модератор, аялагч Ц.Мөнхжин уригдан оролцож өөрийгөө сорьж тав тухтай бүсээсээ гарч хэдий аяллаа төлөвлөөгүй ч гэсэн ганцаараа зориг гарган аялсан аяллынх нь турш тохиолдсон бүх саад бэрхшээлүүд хичнээн хэцүү байсан ч гэсэн бүгдийг нь даван туулж өөрийгөө илүү их таньж, өөр улсын соёл орчин, нөхцөлд хэцүү бэрхшээл сорилтуудыг давах хүч чадал, боломж өөртөө байдаг гэдгийг бодитоор мэдэрч залуу насандаа хорвоо дэлхий ямар уужим хүмүүс бид хорвоо ертөнцийн ямар жижигхэн нэгэн хэсэг гэдгээ мэдэрч хийж, туршиж үзээгүй зүйлсээ бодол дотроо ямар хэцүүг төсөөлж шантрах бус бодитоор зоригтой алхам хийх нь ямар чухлыг мэдэрсэн тухайгаа маш дэлгэрэнгүй ярьсныг түүнчлэн хөл хориотой байгаа энэ үед дэлхий дахины алдартай музей болон бусад үзмэрүүдийг онлайнаар хэрхэн бодит мэт үзэж болох талаар вэбсайтдаа орчуулан нийтэлсэн нийтлэлүүдийн талаар ярилцсан сонирхолтой яриаг подкастаас маань хүлээн авч сонсоно уу. 


    Эерэг бүхнийг түгээе. 

    #Friendsteam

    28 April 2020, 2:03 pm
  • 52 minutes 20 seconds
    АЯЛАЛ БОЛ БИЕГҮЙ БАГШ
    "Аяллын хорхойтон" булангийн шинэ оны хамгийн анхны дугаарын хүндэт зочноор "МОНГОЛДОО АЯЛЦГААЯ" уриатайгаар 20 жилийн турш  давхардсан тоогоор 79000 монгол иргэдийг төрж өссөн үзэсгэлэнт Монгол эх оронтой маань бодитоор танилцуулж ямар үзэсгэлэнтэй, дахин давтагдашгүй эх оронд төрсөн гэдгийг бодитоор мэдрүүлж эх орноороо яагаад аялах ёстой мөн яагаад ийм агуу өргөн уудам нутгаа эзэд нь болж төрсөн бид хайрлах ёстойг мөн аялал хүнийг хэрхэн хөгжүүлдэгийг нүдэнд харагдтал подкастаар маань ярилцаж үүнээс гадна Монгол оронд маань байдаг бүх хүрхрээ, бүх нууруудын аялал, баруун аймгуудын бүх үзэсгэлэнт газрыг нэг дор үзэх боломжийг олгосон уртын аялал, вансэмбэрүүний аялал, зүүн аймгуудын аялал, говийн аймгуудын аялал гэх мэт нэг зуны турш Монгол орноо бүхэлд нь хямд зардлаар мэргэжлийн аялал жуулчлалын арвин их туршлагатай багшийн хамт аялах боломжийг олгож аяллуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, эдгээр аялалд хамрагдсанаар юу юу үзэх, 2 аялалд яваад 3 дахь аялалдаа үнэгүй явах боломж, ХАМГИЙН ОНЦГОЙ зүйл нь тун удахгүй болох гэж буй "ГЭГЭЭН ВАЛЕНТИНЫ БАЯР"-аар хосуудад зориулсан ВИП аяллыг зохион байгуулах гэж байгаа ба тэр аяллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг подкастаас маань сонсож амьдралдаа хэзээ ч мартахгүй ОНЦГОЙ дурсамжаа бүтээгээрэй гэж сонсогчдоосоо хүсч байна.  #FRIENDSTEAM #SHAREONLYPOSITIVECONCEPT
    11 March 2020, 2:51 am
  • More Episodes? Get the App
© MoonFM 2024. All rights reserved.