Transformation Mongolia's Podcast

Өөрчлөлт-Монгол Чуулган

Сонсоод ивээгдээрэй

  • 4 minutes 31 seconds
    Атаархалын уршиг, үүнээс салах #1
    #Атаархал хүнийг улам жоохон болгодог! Байхгүй дээрээ байхгүй болчихсон нэгэн хааяа таарах юм! Ийм хүн улмаар хэн ч биш болно! #Атаархал улам сохруулдаг! Тэд бүхнийг алдар нэр, өрсөлдөөн, тэмцэл болгож, идэх уухтай холбож явдаг тул атаархуулаад байгаа тухайн үр дүн нь юуны төлөө, яаж төрж буйг мэддэггүй бөгөөд юу ч олж хардаггүй! Өөрийнх нь төлөөх үйлдэлийг ч олж харж чаддаггүй! #Атаархал хүнийг сөрөг болгодог! Тэд ер нь аливааг өөрийнхөөрөө дүгнэж үгүйсгэдэг. Бусдын босгосныг үгүйсгэх шалтаг хайсаар улам л сөрөг болдог. #Атаархал ганцаардуулдаг! Атаархаж буй хүнээс ямар олигтой юм гарав гэж? Тэд нөхөрлөл үгүй болно. Ганцаардана. Явж явж өөр шигээ л хүнийг олдог бөгөөд түүгээр улам л хордуулагдана. #Атаархал улам өширхүүлж, үзэн ядуулдаг! Өөрийнх нь дорой буй нь ил болоход дургүй учир өөрөөс нь өндөр юм бүхнийг үзэн ядна. Улмаар өширхөж, харлуулж эхлэнэ. Үүнийгээ өөрөө хурааж авна. Тэр өөрөө бүтээхийн оронд бүтээж буй хүмүүсийг үзэн ядахад бүх цагаа зарцуулна. Энэ мэтчилэн атаархал маш олон хохиролыг дараа дараалан авчирах болно. #Атаархал улмаар мөхүүлдэг! Эцэст нь, эдгээрээс танд буйг анзаарвал, энэ нь ТА биш юм. Та ийм ч байгаагүй, дайсан шургалан оржээ. Таныг Бурханы уур хилэнд тушаахын тулд дайсан амьдралд тань шургалан оржээ! Эрхэм танд Эзэн Есүс хайртай, учир нь ТА хайрламаар нэгэн юм. Энэхүү атаархал хэмээх бузар дарлалаас салахын тулд, Бурханы ҮГ болох Библийг уншиж Түүнийг таньж мэд! Тэгвэл Үнэнийг ойлгож, Үнэн таныг чөлөөлнө! Учир нь Есүс бол чөлөөлөгч юм! Хэрэв ТА! Үнэнийг таньж мэдэхийг хүсэхгүй бас оруулахгүй бол чөлөөлөлт үгүй бөгөөд, Атаархал хэмээх дайсны мэхэнд дарлуулсаар байх болно! Мөн Чуулганы ахлагч руу ирж залбируулаарай! Тэдний гар тавилт болон ерөөлөөр чөлөөлөгдөнө! Эзэн таныг ивээх болтугай!
    25 May 2018, 8:05 am
  • 28 minutes 17 seconds
    Пастор Жеф- Оройны номлол
    19 April 2018, 1:34 am
  • 27 minutes 28 seconds
    Pastor Shane- Оройны номлол
    18 April 2018, 3:02 am
  • 11 minutes 59 seconds
    Пастор Жеф- Өглөөний номлол
    17 April 2018, 7:56 am
  • 47 minutes 39 seconds
    Пастор Shane- Өглөөний Номлол
    17 April 2018, 7:46 am
  • More Episodes? Get the App
© MoonFM 2024. All rights reserved.