• 36 minutes 6 seconds
    Шинэ хүйтэн дайн эхэлсэн үү?
    Олон улсын мэдээ тайлбарладаг НЯГТЛАВ подкаст жил завсарласны эцэст эргээд үргэлжилж байна.
    Биднийг дагаарай: https://linktr.ee/unnu.news --- Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
    23 March 2023, 3:31 am
  • 7 minutes 13 seconds
    "Геноцид Наадам"
    БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Өвлийн Олимп нээлтээ хийлээ. Ийнхүү Бээжин хот нь Өвөл, Зуны олимпыг тус тус зохион байгуулж байсан анхны хот болж түүхэнд нэрээ үлдээж байгаа юм. Гэхдээ Олимпыг зохион байгуулагч улс нь түүхэнд бас нэг байдлаар нэрээ үлдээж байна: Хядлагын Наадам буюу Геноцид Наадам зохион байгуулагч хэмээн. 

    ---

    Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message
    Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
    6 February 2022, 9:00 pm
  • 14 minutes 5 seconds
    COP26: Юу болсон бэ?
    COP гэдэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын цаг уурын өөрчлөлтийн ээлжит хурал бөгөөд "Conference of the Parties" буюу Талуудын бага хурал гэж нэрлэгддэг. Энэхүү хуралд 1994 оны НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц-д гарын үсэг зурсан бүх улсууд оролцдог. 2021 онд энэхүү хурлын ээлжит 26 дахь хурал Шотландын Глазго хотод зохион байгуулагдсан. Энэ хурлын үеэр юу болов? Ямар үр дүнд хүрэв? гэдгийг НЯГТЛАВ.

    ---

    Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message
    Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
    2 December 2021, 9:00 pm
  • 24 minutes 16 seconds
    Германы ирээдүйг юу хүлээж байгаа вэ?
    Ангела Меркел орчин үеийн Герман улсыг хамгийн удаан буюу 16 жилийн турш удирдсан удирдагч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа нь Европын хамгийн хүчирхэг тоглогчын хувьд томоохон өөрчлөлтийг авчирж цаашлаад бүс нутагтаа болон дэлхий дахинд авчрах өөрчлөлтын эхэн үед бид одоо байна. Энэ өөрчлөлт, солигдлын талаар манай Нягтлав Подкаснты ээлжит дахь дугаар нягтлав

    ---

    Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message
    Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
    25 October 2021, 9:00 pm
  • 12 minutes 40 seconds
    Том гүрнүүдийн ашиг сонирхлын золиос - Афганистан
    Афганистанд юу болоод байна вэ? Талибан гэж хэн бэ? АНУ энэхүү эмх замбараагүй байдлыг хэрхэн бий болгосон бэ? Дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхлын золиосонд Афганистан улс яаж хохирч үлдэж байна вэ? зэрэг асуултуудын хүрээнд бид НЯГТ-ЛАВ.

    ---

    Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message
    Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
    31 August 2021, 8:00 pm
  • 14 minutes 9 seconds
    Хүсээгүй Олимп, хүсэшгүй үр дагаварууд
    Олимпыг цар тахлын үеэр зохион байгуулах Япон улсын засгийн газрын болон Олимпын хорооны шийдвэрийг Японы ард түмэн хүчтэй эсэргүүцсэн ч тэдний үзэл бодлыг үл тоож зохион байгуулсан нь ард түмэн, эрүүл мэндийн байгууллагуудын таамаглаж байсан үр дүнг авчирсан юм. Япон Улс, тэр дундаа Токио хот дахь КОВИД-19 өвчний тохиолдлууд рекорд тогтоох хэмжээнд нэмэгдэж, Олимпоос үүдэлтэй нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирлууд Японы ард түмний нуруу дээр бууж байна.

    ---

    Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message
    Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
    20 August 2021, 8:51 am
  • 14 minutes 1 second
    NFT гэж яг юу юм бэ?
    NFT гэж яг юу гэсэн үг юм бэ? Энэ нь англиар "Non-Fungible-Token" гэсэн үг. "Fungible" гэдэг нь Монгол хэлэнд орчуулвал "орлуулашгүй" гэсэн үг бөгөөд харин "token" гэдэг нь ямарваа нэгэн бараа материалыг илэрхийлэхдээ ашигладаг үг юм. Тэгэхээр "Non-fungible-token" гэдэг нь энгийнээр "орлуулашгүй цор ганц бараа" гэсэн үг болж таарч байна. Гэхдээ юу болоод байгаа болохоор, яагаад бид үүнийг мэдэх ёстой гэж? Яг юу юм бэ? гэдгийг подкастаасаа сонсож мэдээрэй.

    ---

    Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message
    Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
    14 May 2021, 1:19 am
  • 15 minutes 46 seconds
    Танд өгч буй 300 мянган төгрөгийн цаадах наадах
    КОВИД-19 цар тахал Монгол Улсад хурдацтай тархаж өдөрт илэрч буй тохиолдол дунджаар 500 гаруй болж ирэхтэй зэрэгцүүлэн Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Монгол Улсын засгийн газар анх удаагаа хөл хорио тогтоож өмнөх засгийн газрынхаа адил Монгол Улсын эдийн засаг, ард иргэдийн аж амьдралд хүнд цохилт өгөх шийдвэрийг гаргасан. 
    Дахиж хөл хорио тогтоохгүй гэж байсан засгийн газар ийнхүү хөл хорио тогтоож баримталж байсан арга барилаасаа ухарсан. Мөн энэ засгийн газар нь бэлэн мөнгө тараахгүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал зөрж байсан ч гэсэн мөн тэрхүү байр сууринаасаа гэнэт ухарч иргэн бүрт 300 мянган төгрөг тараах шийдлийг маш богино хугацаанд шийдэж гаргасан. Ингэж хурдан, хөнгөхөн гаргасан шийдвэр нь Монгол Улсад ямар үр нөлөө үзүүлэх бол? Дэлхийн бусад улс орнууд цар тахлын үед ямар ямар арга хэмжээг авсаар ирсэн бэ? Монгол Улсын засгийн газрын өгч буй энэхүү мөнгөн дэмжлэг нь цагаа олсон зүйл байсан уу? аль эсвэл яг үнэндээ маш хоцорж гаргасан үйлдэл байсан уу? 


    ---

    This episode is sponsored by
    · Anchor: The easiest way to make a podcast. https://anchor.fm/app

    ---

    Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message
    Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
    24 April 2021, 4:36 am
  • 29 minutes 50 seconds
    Азиудыг хоморголон хөнөөсөн хэрэг буюу биднийг үзэн ядах үзлийн үүсгэл
    АНУ-ын иргэн, Жиоржиа мужийн оршин суугч 21 настай эрэгтэй Роберт Аарон Лонг 2021 оны 3-р сарын 16-ны өдөр тус мужийн Атланта хот орчимд байрлах спа төвүүд буюу бариа заслын 3 өөр газарт буугаар зэвсэглэн гал нээж 9 хүнийг буудаж, 8 хүний амь насыг хороосон хэрэг гарсан ба эдгээр 8 хүний 6 нь Азиуд байсан билээ.
    Бид энэ дугаараа энэхүү хэргийг нягтлахын зэрэгцээ АНУ-д сүүлийн нэг жилийн хугацаанд улам их дэвэрч буй Азиудыг үзэн ядах үзэл түүнээс үүдэлтэй гэмт хэргүүдийн үүсгэл шалтгааныг тайлбарлах болно.

    ---

    Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message
    Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
    31 March 2021, 9:25 pm
  • 29 minutes 24 seconds
    КОВИД-19 цар тахлын төгсгөл ба вакцин
    Дэлхий дахин 1 жил хүрэхгүй хугацаанд КОВИД-19 цар тахлын вакциныг бүтээж чадсан. Вакцин гэж юу вэ? Бид 2021 онд эргээд энгийн эгэл амьдралдаа шилжиж чадах уу? Өнгөрсөн 1 жилийн хугацаанд юу болж өнгөрөв?

    ---

    Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message
    Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
    18 March 2021, 2:41 am
  • 28 minutes 51 seconds
    Мьянмарын төрийн эргэлт ба Зэвсэгт Буддистууд
    Мьянмар улсын зэвсэгт хүчин төрийн эргэлт хийж цэргийн дэглэмийг тус улсад тогтоогоод байгаа. Эрх баригч намын тэргүүн Ан Сан Су Чи болон Мьянмар улсын Ерөнхийлөгч Вин Мьин нарыг цэргийн хүчин баривчилж хорисон байгаа тул Бирмын ард түмэн цэргийн дэглэмийг эсэргүүцэж, баривчлагдаад байгаа улс төрчдийг суллахыг шаардаж өдөр бүр жагссаар байгаа. Эдгээр жагсагчдын далайц, хамрах хүрээ өдрөөс өдөрт тэлж томорч, хүчээ авч байгаа тул тус улмын арми жагсагчдын нухчин дарах зорилгоор хоёр талын хооронд мөргөлдөөн үүсэх өндөр эрсдэл байгааг дотоодын холбогдох хүмүүс болон олон улсын ажиглагчид анхааруулсаар байна.

    ---

    Send in a voice message: https://anchor.fm/nyagtlav/message
    Support this podcast: https://anchor.fm/nyagtlav/support
    24 February 2021, 8:27 pm
  • More Episodes? Get the App