• 12 minutes 31 seconds
    НЯГТЛАВ: Эрдагоны ялагдал, Туркийн сонгууль

    Ататуркийн улс төрийн нөлөө одоо хүртэл үргэлжилсээр. ..


    16 April 2024, 6:14 am
  • 32 minutes 36 seconds
    НЯГТЛАВ: Газын зурваст болж буй хүмүүнлэгийн гамшиг

    2023 оны 10-р сарын 7-ний өдөр Газын зурвасын өмнөд хэсэгтэй хиллэдэг Израилын газар нутаг руу Хамас бүлэглэл халдан довтолсноор Израил Хамасын ээлжит дайн эхэлсэн.


    Уг дайн эхэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрч, энэ хугацаанд мянга мянган гэм зэмгүй энгийн иргэд дайны хоморгод өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Газын зурваст болж буй хүмүүнлэгийн гамшгийг НЯГТЛАВ.

    1 April 2024, 4:15 am
  • 52 minutes 34 seconds
    Сонгуулийг НЯГТЛАВ: Тайвань, Индонез, ПУТИНЫГ сонгох, АНУ

    2024 онд дэлхийн 64 улсад сонгууль зохион байгуулагдана. Иймд 2024 он сонгуулийн жил юм. Сонгуулийн жилийг НЯГТЛАВ. Энэхүү дугаарыг unnu.news-тэй хамтран бүтээв: - IG: @unnu.news - FB: @unnu.news Хэсгүүд: 00:00 Оршил 02:01 Тайванийн сонгууль 10:00 Индонезийн сонгууль 18:00 ОХУ-ын сонгууль 31:25 АНУ-ын сонгууль 45:30 Сошиал медиа сонгуульд үзүүлэх нөлөө

    18 March 2024, 2:57 am
  • 36 minutes 5 seconds
    Шинэ хүйтэн дайн эхэлсэн үү?

    Олон улсын мэдээ тайлбарладаг НЯГТЛАВ подкаст жил завсарласны эцэст эргээд үргэлжилж байна.


    Биднийг дагаарай: https://linktr.ee/unnu.news

    23 March 2023, 3:31 am
  • 7 minutes 12 seconds
    "Геноцид Наадам"

    БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж буй Өвлийн Олимп нээлтээ хийлээ. Ийнхүү Бээжин хот нь Өвөл, Зуны олимпыг тус тус зохион байгуулж байсан анхны хот болж түүхэнд нэрээ үлдээж байгаа юм. Гэхдээ Олимпыг зохион байгуулагч улс нь түүхэнд бас нэг байдлаар нэрээ үлдээж байна: Хядлагын Наадам буюу Геноцид Наадам зохион байгуулагч хэмээн. 

    6 February 2022, 9:00 pm
  • 14 minutes 5 seconds
    Нягтлав: Омикрон

    2021 оны 11-р сарын 24нд анх Өмнөд Африк улсад Корона вирусын Омикрон хувилбар бүртгэгдсэн. Ингэснээр дэлхий дахинд Ковид гарснаас хойш "Alpha, Beta, Gamma, Delta" мөн сүүлд Омикрон гарснаар 15 дахь хувилбар болж байгаа юм. Эрдэмтдийн анх тооцоолж байснаас илүү хурдан өөрчлөгдөж байгаа Корона вирус мэдээж дэлхий нийтийн цар тахал дуусна гэсэн итгэл найдварыг үгүй хийсэн гэж хэлж болно.

    6 January 2022, 9:00 pm
  • 14 minutes 4 seconds
    COP26: Юу болсон бэ?

    COP гэдэг нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын цаг уурын өөрчлөлтийн ээлжит хурал бөгөөд "Conference of the Parties" буюу Талуудын бага хурал гэж нэрлэгддэг. Энэхүү хуралд 1994 оны НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц-д гарын үсэг зурсан бүх улсууд оролцдог. 2021 онд энэхүү хурлын ээлжит 26 дахь хурал Шотландын Глазго хотод зохион байгуулагдсан. Энэ хурлын үеэр юу болов? Ямар үр дүнд хүрэв? гэдгийг НЯГТЛАВ.

    2 December 2021, 9:00 pm
  • 24 minutes 15 seconds
    Германы ирээдүйг юу хүлээж байгаа вэ?

    Ангела Меркель орчин үеийн Герман улсыг хамгийн удаан буюу 16 жилийн турш удирдсан удирдагч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа нь Европын хамгийн хүчирхэг тоглогчийн хувьд томоохон өөрчлөлтийг авчирж цаашлаад бүс нутагтаа болон дэлхий дахинд авчрах өөрчлөлтийн эхэн үед бид одоо байна. Энэ өөрчлөлт, солигдлын талаар манай Нягтлав Подкаснты ээлжит дахь дугаар нягтлав

    25 October 2021, 9:00 pm
  • 12 minutes 39 seconds
    20 жилийн дайны дараах Афганистан

    Афганистанд юу болоод байна вэ? Талибан гэж хэн бэ? АНУ энэхүү эмх замбараагүй байдлыг хэрхэн бий болгосон бэ? Дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхлын золиосонд Афганистан улс яаж хохирч үлдэж байна вэ? зэрэг асуултуудын хүрээнд бид НЯГТ-ЛАВ.

    31 August 2021, 8:00 pm
  • 14 minutes 8 seconds
    Хүсээгүй Олимп, хүсэшгүй үр дагаварууд

    Олимпыг цар тахлын үеэр зохион байгуулах Япон улсын засгийн газрын болон Олимпын хорооны шийдвэрийг Японы ард түмэн хүчтэй эсэргүүцсэн ч тэдний үзэл бодлыг үл тоож зохион байгуулсан нь ард түмэн, эрүүл мэндийн байгууллагуудын таамаглаж байсан үр дүнг авчирсан юм. Япон Улс, тэр дундаа Токио хот дахь КОВИД-19 өвчний тохиолдлууд рекорд тогтоох хэмжээнд нэмэгдэж, Олимпоос үүдэлтэй нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирлууд Японы ард түмний нуруу дээр бууж байна.

    20 August 2021, 8:51 am
  • 14 minutes
    NFT гэж яг юу юм бэ?

    NFT гэж яг юу гэсэн үг юм бэ? Энэ нь англиар "Non-Fungible-Token" гэсэн үг. "Fungible" гэдэг нь Монгол хэлэнд орчуулвал "орлуулашгүй" гэсэн үг бөгөөд харин "token" гэдэг нь ямарваа нэгэн бараа материалыг илэрхийлэхдээ ашигладаг үг юм. Тэгэхээр "Non-fungible-token" гэдэг нь энгийнээр "орлуулашгүй цор ганц бараа" гэсэн үг болж таарч байна. Гэхдээ юу болоод байгаа болохоор, яагаад бид үүнийг мэдэх ёстой гэж? Яг юу юм бэ? гэдгийг подкастаасаа сонсож мэдээрэй.

    14 May 2021, 1:19 am
  • More Episodes? Get the App