- 1 hour 15 minutes#187 Read people like a book by King Patrick
Энэ удаагийн дугаараараа хөтлөгч Наги, Дээгий хоёр хүн таних ухааны талаар анхан шатны мэдлэг олгох сонирхолтой номыг танилцуулж байна. 2020 онд хэвлэгдсэн уг номноос та хүний дотоод мотиваци, биеийн хэлэмж, зан чанарын төрөл, гадаад байдал зэрэг олон талаас хүнийг хэрхэн таних талаар мэдлэг мэдээллийг авах болно.
Уг номонд танилцуулсан дараах тэст нь зөвхөн хүний нүдийг хараад сэтгэл хөдлөлийг нь хэр зөв унших чадварыг тань шалгах болно. Өөрийнхөө хүн таних чадварыг сориорой: https://socialintelligence.labinthewild.org/mite/
19 September 2026, 1:03 pm - 2 hours 6 minutes#186 Start With Yourself
Энэ удаагийн дугаараар Тэгшээ, Хонгороо 2 маань "Start With Yourself" буюу "Ѳѳрѳѳсѳѳ эхэл" номыг танилцуулж байна. АНУ-н Шарк Танкын Шарк, ѳѳрийн бүтээсэн хѳрѳнгѳѳрѳѳ "America's Richest Self-Made Women"-д ордог Emma Grede-н бичсэн энэхүү номноос ажил, амьдралдаа хэрхэн алсын хараатай байх тухай, мѳн бизнес эрхэлдэг хүмүүст зориулсан амьдралд ойр зѳвлѳгѳѳг олж мэдэх болно.
17 July 2026, 9:28 pm - 1 hour 58 minutes#185 Into the magic shop
Энэ удаагийн дугаараараа Дээгий зочин хөтлөгч Ариунтунгалагийн хамт 2016 онд гарсан цагаасаа олон сая хүний зүрх сэтгэлд хүрч, бясалгалын ид шидийг мэдрүүлж чадсан гайхалтай бүтээлийг хүргэж байна. Монгол хэл дээр орчуулагдсан уг номын дагуу зочин хөтлөгч маань дугаарын төгсгөлд зааварт бясалгалыг сонсогчдодоо хүргэх болно. Бясалгалаа дагаад хийгээрэй :)
25 April 2026, 7:51 am - 1 hour 8 minutes#184 Ikigai
Хаврын шинэхэн дугаараараа Наги, Дээгий 2 "Икигай" буюу аз жаргалтай урт удаан амьдрах Япончуудын нууцын талаар өгүүлсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Гадаад зохиогчид Япон хүмүүсийн эрүүл, урт наслалтыг судалж бичсэн уг зохиол л урин дулаан цаг ойртож буй хаврын улиралд уншигчдад маань эрүүл амьдралын дадал зуршлаа улам бүр хэвшүүлэхэд нь туслах болтугай.
21 March 2026, 5:55 am - 1 hour 14 minutes#183 Dopamine Nation3 February 2026, 4:45 am
- 1 hour 46 minutes#182 Hidden PotentialЭнэ удаагийн дугаараараа Тэгшээ, Хонгороо 2 маань "Hidden Potential" номыг танилцуулж байна. Тѳрѳлхѳѳс заяасан авъяас биш, харин нууцлагдмал байсан олж авсан чадамж, потенциалын тухай энэ номноос олж мэдэх болно.26 December 2025, 10:03 am
- 1 hour 56 minutes#181 Careless peopleЭнэ удаагийн дугаараараа Тэгшээ, Дээгий 2 энэ онд бэстсэллэр болоод байгаа шинэхэн бүтээлийг хүргэж байна. Энэхүү номыг Файсбүүкийн олон улсын бодлогын албаны даргаар ажилладаг байсан хүн бичсэн бөгөөд тухайн компаний соёл, удирдлагууд нь хөшигний цаана гадаад улсуудад хэрхэн ханддаг байсан талаар олон сонирхолтой мэдээллийг танд хүргэх болно.30 October 2025, 4:11 pm
- 1 hour 53 minutes#180 Good inside: Part 2Энэ удаагийн дугаараараа Дээгий, Хонгороо хоёр өмнөх дугаараар танилцуулсан "Good inside" номын сүүлийн хэсгийг тоймлон хүргэж байна. Номын энэ хэсэгт хүүхдийн төрөл бүрийн ааш авир, зохисгүй зан үйлийн учир шалтгааныг нэг бүрчлэн тайлбарлаж, ямар арга хэмжээ авч болохыг амьдралд ойр жишээнүүдээр дүрсэлсэн юм.4 October 2025, 2:39 pm
- 1 hour 10 minutes#179 Good inside: Part 1Шинэ хичээлийн жилийн эхний дугаараараа Дээгий, Хонгороо хоёр хүүхэд хүмүүжлийн сүүлийн үеийн бэстсэллэр ном болох "Good inside" номын эхний хэсгийг тоймлон хүргэж байна. Хүүхдийн зохисгүй зан үйлийн цаана эцэг эх, томчуудад ойлгогдох хүсэл хэрэгцээтэй сайн зүрх сэтгэлтэй хүүхэд байдаг. Эцэг эхийн хийх хамгийн чухал ажил бол хүүхдээ өөрийн сэтгэл хөдлөлөө таньж ойлгон, удирдан зохицуулахад багаас нь сургах явдал юм.13 September 2025, 11:00 am
- 1 hour 44 minutes#178 Four thousand weeksЭнэ удаагийн дугаараараа Дээгий зочин хөтлөгч Хонгорзулын хамт, 2021 онд хэвлэгдсэн цагаасаа сая сая хүмүүсийн амьдралд нөлөөлсөн гайхалтай номыг хүргэж байна. Хүн 80 хүртэл наслахдаа туулж өнгөрүүлэх 4000 долоо хоногийн амьдралаа хэрхэн утга учиртай, аз жаргалтай өнгөрүүлэх талаар үнэтэй зөвлөгөө өгсөн уг бүтээлийг та заавал нэг сонсоод үзээрэй.31 July 2025, 6:21 am
- 1 hour 33 minutes#177 The Let them theoryЭнэ удаагийн дугаараараа New York Times шилдэг зохиогчдын нэг, илтгэгч, подкаст хөтлөгч Mel Robbins-ны 2024 онд бичсэн шинэхэн бэстсэллэр номыг танилцуулж байна. Энэхүү номноос та бусад хүнээс болж стрэссддэг олон асуудлынхаа уг шалтгааныг ойлгож, шийдлийг олж авах болно.2 July 2025, 1:31 pm
- More Episodes? Get the App